Tuesday, March 6, 2012

МАНАН ҮНЭХЭЭР САРНИВ УУ

 МАНАН-тай юу өдөр байнаа
                 харанхуй болноо хө
Мандах нар нь гараад ирвэл
                   тунгалаг болноо хө
Улс төрийн манан сарнив уу. Үгүй ээ хол байна. Гэвч бид үүнийг ойртуулж болно. Нэгэнтэй цаагуураа халаас нэгтэй шахуу болчихсон МАН, АН хичнээн аман дээрээ саллаа гэж байгаа ч цаагуураа 7 сарын 1-ийг давтчих санаархал буй. Хүмүүсийн маань нэлээд хэсэг нь хэнд нь ч өгсөн ялгаагүй саналаа өгөхгүй гэж байгаа дуулдана. Би ч тэгж бодож өгөхгүй өнжиж үзсэн юмдаг. Гэтэл сонгуулийн дараахан хороон дээрээ тодорхойлолт хэрэг болоод яваад очсон чинь би гэдэг хүн хорооны бүртгэлээс хасагдаад шилжээд явчихсан байдаг байгаа. Энэ бол та бидний мэдэхгүй бүр гадарлах ч үгүй байгаа олон луйврынх нь нэг нь. Сонгуулийнхаа хуудсыг ядаж өөрөө хүчингүй болго доо.
Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнөх энэ их хийрхэлтэй үед та бидний төлөө дуугараад байгаа эрүүл саруул хүчин эрхбиш байх л болно. Түүнийг олж  сонсох мэдрэмж өөрт чинь байх нь уу. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Өгөөд үзвэл яасан юм бэ. Олны олон таван цэн гэдэг дээ. Хууртаж боллоо ахиад нэг өгөөд үзье л дээ...

No comments:

Post a Comment