Saturday, October 27, 2012

ТӨР СОЛИГДОВ УУ БЯЛУУ ХУВААЖ ДУУСАВ УУ

Эрх баригчдын үнэн нүүр царайг ойрхноос харвал...
Эд цагаа тулахаар ямар өчүүхэн амьтад болох нь хувиа дэндүү хичээсэн шаарууд болох нь "Буйдангийн суулт"-аас үнэн харагдлаа даа. Гудамжны улс төр хийлээ гэж бусдыгаа доош нь хийж суусан эрхмүүд гудамжны улс төрийг хийж чаддаггүй төрийг шантаажилдаг болох нь илүү тод харагдлаа.

Thursday, August 16, 2012

LIVING WITH MPP

MPP
MPP should be on the trash of history already. But Mongolian society seems can't live without with this outdated odd group of people joined by their financial interest but not by their ideology

Tuesday, July 24, 2012

ДОХоо гэж...

Хар тамхи л гэнэ. ДОХыг ч бүр тоохоо больж. Тэрэнтэй манатай байгаа нийгэм юм чинь дээ...

БЯЛУУ ХУВААЛТ

Төр засаг бүрэлдэв үү Бялуу хуваалт явагдав уу

Wednesday, May 23, 2012

ДЭЛХИЙД ХОВОРХОН МАЛЧИН ЗАЯА?!..

Усгүй бэлчээргүй болж зах замбараагүй энэ уурхайнуудад шахагдаж буй нутаггүй болж байгаа малчдаа хараад Өвөр Монголын Аян хэмээх гэрэл зурагчин дүү хүүгийн сүүлчийн чөдрийн ганц морьтойгоо авахуулсан Шилийн голын малчны зураг санаанд буув. Хэдэн жилийн өмнө тэднийг дайрч байсан эмгэнэл өнөө бидэн дээр буув. Хятад гэлтгүй дээ түүхий эдээр өлсөж цангасан хэн бугай ч гэсэн бэлчээрийг нутгийг ус голыг минь цаашлаад монгол ахуйгаараа амьдарч ядаж буй хэдэн малчдыг бүр цаашлаад биднийг бодно гэж үгүй. Ийм харьжсан сэтгэлтэй өнгө мөнгөнд шунасан эрх баригчидтайгаа зууралдаад байвал бүр ч уруудаж үгүйрэхийн цондон. Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг дээ.

Monday, April 30, 2012

100000 АЙЛЫН СУУЦ ҮЛГЭР ҮҮ

100000 айлын сууц хөтөлбөр ч нэг л бодит бус олоод явчихлаа. Амь амиа бодоорой гэдэг шиг буурал Бат-Үүлийн хэлснээр газраа дараад хэвтээд байвал илүү гарах юм биш биз...

Thursday, April 19, 2012

ХОРТ БОБ ХОЛБИРСОН Ч ...

Роберт Фрийдланд
Рио Тинто Оюутолгойд эзэн сууж Роберт Фрийдланд байраа тавьж өгөв. Гэхдээ л энэ хүний найруулсан сценариар Монголын томчууд баялгаа үнэгүйдүүлж баялгаа ашиглуулсны төлөө өрөнд орох хачин тохироо хийж халаасаа түнтийлгэсний гай балгийг бид хэдэн жил үүрэх бол...

Tuesday, April 17, 2012

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨТ

Монголд мөнгөөр хэмжигдэхгүй юм гэж үгүй болжээ.Радио, телевиз, сонин бүгд л мөнгө цутгуулаад захиалгат мэдээллэр манийгаа бөмбөгдөж мунхруулж байдаг байна.

Tuesday, April 10, 2012

ӨМНИЙН ГОВИЙН ҮЛГЭР

Дээхнэ Оюу Толгойг авсан гадны толгойг цагаа ирэхээр энэ баялгий маань Хятадад худалдчихна гээд байсан. Үнэн л боллоо. Харин Таван толгойг авсан олон толгойнууд үүнээс ер дээрдэхээргүй юм хийсээр, хийх ч төлөвтэй боллоо доо, хөөрхий . .

Wednesday, April 4, 2012

ТҮРҮҮЛЖ ДУУГАРДАГ ХӨХӨӨ

Манай нийгэмд дорвитойхон дуугарсан болгоны өөдөөс Нямдорж л боргож байх юм даа. Хуулийг засч хусахыг үзүүлж байсан бол одоо намаа хамгаалж хүн дарамтлахыг үзүүлж байна даа. Нам дотроо арай аманцар нь юм уу даа. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэж ардын минь айхтар цэцэн үг байдагсан.

Saturday, March 24, 2012

СТАНДАРТ БУС ЗАСГИЙН ГАЗАР

Өнгөрсөн 4 жилд гол нь Оюутолгойг гацаанаас гаргах биш хоорондоо үгсэж саадгүй хусмыг нь хувааж идэх гэж бас болоогүй Тавантолгойг сорчилж хувааж идэх гэж 5 хүний амиар өргөл өргөн хамтарсан засгийн газар байгуулж байсан билээ. Сөрөг хүчингүй засаглал зорилгод нь хүргэчихсэн юм шиг байна. Сонгуулийн өмнө ээлжит жүжиглэлээ тавихын тулд салахаас өөр замгүй...

Friday, March 23, 2012

НЯМДОРЖ ЗҮТГЭСЭЭР...

Нямдорж байргүй түрээсийн байранд гэж зүтгэсээр. Үүнд нь үнэмших дурак Монголоос олдох юм болов уу. Алс баруун хязгаарын сонгогчид нь харин яах бол...

Saturday, March 10, 2012

ЕВРОПООР ЗОРЧИХУЙ

Хөгшин Европоор жаахан яваадахвал их сонин юм ажиглагдах юм. Цаст уулын цагаан арслан цагаа ирэхээр шоргоолжинд бариулна гэдэгсэн. Энэ нь харин хэрэгжихэд тун ойр болсон мэт.
Би энэ сая живаагаараа нүүдэллэн очиж буй Африк, Ази цаашлаад Латин Америкаас ч байх шиг цагаачдыг хэлж байна.
Бельгид гэхэд Брюссель, Антверпен зэрэг том хотуудад нь зөвхөн Марокко дүүрэг гэхэд үргэлжилсэн их юм. Бельгийн цагдаа, хууль хяналт нь ч хүчгүй. Ямар сайндаа Брюссельд Европарламентын гишүүд нь хүртэл дээрэмдүүлж байх вэ дээ. Би ч Брюсселийн Мидигээс галт тэргэнд суух хооронд юмаа булаалгаж л байсан.
Очоод үзэхээр Европ төсөөлснөөс чинь их л өөр байх вий.

Friday, March 9, 2012

СОНГУУЛЬ СОНГУУЛЬ

4 жил их хуралд суусан нэртэй хувийн бизнесээ цэцэглүүлцгээж бүр гайхуулж ядахдаа морь уралдуулж магнай уяач юу юу гэнэ вэ. Ард түмний элч бүр зарц нь байх ёстой улсууд уу.. Хэд хоногийн өмнө ХААИС Батхүү гишүүнд шунхлай хурдан адууны угшил бий болгосон морин уралдаанд ямар хувь нэмэр оруулсан гэнэ үү академич болгож байх юм. Арай дэндэж байгаа юм биш үү. УИХ-ын гишүүн хүний хийх ажил дүгнэх үзүүлэлт гэдэг арай өөр баймаар. Би эхэндээ зурагтаар хальт үзчихээд ХАА-д л ямар нэг чухал юм хийгээдхэж дээ гэж бодож байсныг яана. Эрүүл саруулаар сэтгэдэг хүн болгон дуугарахгүй бол энэ арай дэндлээ.
Ахин сонгогдох гэж мөнгө төгрөг амлалтаа тараагаад эхэлсэн сурагтай.. Түрүүчийн сонгуулиар Эрдэнэ гишүүн нөхөн сонгогдохдоо хэл амтай сүүлд суудлаа эзлэхдээ 20 мянгыг тараагаад гарч ирж байв даа. Өнөө жил хэд хүрэх юм бол. Нөгөө хэд нь ч хэдэн шил архинаас ирээдүйгээ өгчихөж байгаагаа тоодоггүй.

Tuesday, March 6, 2012

БИДНИЙ ИРЭЭДҮЙ

 Би одоогийн энэ намт тогтолцоог харахаар манайх шиг ийм цөөхүүлээ улс бие биенээ намын харьяаллаар нь (үзэл бодлоор нь гээгүй шүү, юу гэвэл намууд нь үзэл баримтлал гэх юмгүй) ялгаж салгаж сүйд болохыг хараад их гайхдаг юм. Олигархиудад нам гэдэг амьжиргааных нь хэрэгсэл төдий болчихсон үед тэдний дохиураар дэгээр наадах нь биднийг бичин сүргээсээ нэг их хол яваагүйг харуулах ч шиг. Гэхдээ сүргээ авч яваа доминант эрэгчин сармагчингууд бол хэдэн ногооны үнэрээр эх орон, ирээдүй гээд хамаг юмаа өгчихөж байгаа энэ харалган мунхаг олигархиудтай зүйрлэхийн аргагүй тэнгэрээс заяасан үүргээ биелүүлж яваа амьтас шүү дээ хөөрхий, заяа нь гомдох байгаа даа.

МАНАН ҮНЭХЭЭР САРНИВ УУ

 МАНАН-тай юу өдөр байнаа
                 харанхуй болноо хө
Мандах нар нь гараад ирвэл
                   тунгалаг болноо хө
Улс төрийн манан сарнив уу. Үгүй ээ хол байна. Гэвч бид үүнийг ойртуулж болно. Нэгэнтэй цаагуураа халаас нэгтэй шахуу болчихсон МАН, АН хичнээн аман дээрээ саллаа гэж байгаа ч цаагуураа 7 сарын 1-ийг давтчих санаархал буй. Хүмүүсийн маань нэлээд хэсэг нь хэнд нь ч өгсөн ялгаагүй саналаа өгөхгүй гэж байгаа дуулдана. Би ч тэгж бодож өгөхгүй өнжиж үзсэн юмдаг. Гэтэл сонгуулийн дараахан хороон дээрээ тодорхойлолт хэрэг болоод яваад очсон чинь би гэдэг хүн хорооны бүртгэлээс хасагдаад шилжээд явчихсан байдаг байгаа. Энэ бол та бидний мэдэхгүй бүр гадарлах ч үгүй байгаа олон луйврынх нь нэг нь. Сонгуулийнхаа хуудсыг ядаж өөрөө хүчингүй болго доо.
Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнөх энэ их хийрхэлтэй үед та бидний төлөө дуугараад байгаа эрүүл саруул хүчин эрхбиш байх л болно. Түүнийг олж  сонсох мэдрэмж өөрт чинь байх нь уу. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Өгөөд үзвэл яасан юм бэ. Олны олон таван цэн гэдэг дээ. Хууртаж боллоо ахиад нэг өгөөд үзье л дээ...

Tuesday, January 10, 2012

ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН

Энэ зургийг ХӨДӨЛМӨР сонинд гаргаж байсан санагдана. Тэгэхэд Т. Мандир гуай "Чи жинхэнэ монгол эр хүн болно" гэсэн тайлбартай тавьж байсан.