Monday, September 19, 2011

ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДЭВ ЭЭ, ХӨӨРХИЙ

Авилгатай тэмцэх газар арав байгаад ч байдал дээрдэхгүй нь шиг байна. Хүн нэг гараараа нөгөө гараа барьдаггүй шиг. Хэзээ Монголын маань төр цэвэршинэ дээ.

Wednesday, September 14, 2011

SEPTEMBER PAINTING

Morning at the bank of Kherlen River, 35 cm X 25 cm

Mother and son, Acrylic on canvas 30 cm X 30 cm

Sunday, September 4, 2011

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ГЭЖ ИРЭЭД Л БУЛХАЙГАА ХАЛХАЛДАГ БОЛЛОО

 Улсын төсөв тэрбумаар биш харин их наядаар яригдах болсон өнөө үед төсөв нь байнга алдагдалтай тэгээд ч булхайгаа нуух гэж бас байнга л төсвийн тодотгол гэж ирээд л мөнгөний эх үүсвэрүүд гаргаж ирэх боллоо. Энэ бүхэн сангийн сайдын амнаас  түрийвчний цоорхойгоор хэдэн бутархай мөнгөө цувуулчихсан хүн ярьж байгаа юм шиг хээв нэг гарахыг яана.

Thursday, September 1, 2011

ХӨШӨӨ ДУРСГАЛЫН ТУХАЙД

Бид толгойдоо байгаа үлдэгдэл комлексийг авч хаяагүй цагт өөрсдийгөө шинэчлэгдлээ гэж үзэх аргагүй юм. Хөшөө дурсгал гэснээс 1990-ээд онд Сталины хөшөөг тэр үед оюутны ардчилсан хөдөлгөөнийхөн ч билүү хэдэн ойворгон залуус авч хаяж нэг нь бүр хөшөөний толгой дээр дэвсэж байхыг хараад Хятадын хунвэйбинчууд буюу улаан хамгаалагч нар шиг авирлаж байна даа гэж бодож билээ. Үнэндээ Сталины хатуу байр суурийн хүчинд бид чинь Хятадаас салсан улс шүү дээ. Яах аргагүй ХХ зууны Монголын түүхэнд байр сууриа эзэлсэн геополитик юм даа. Улс төрийн хувьд ийм харин хөшөөний хийц уран сайхны үнэлэмж номын сантайгаа яаж ансамбль болж байсан тал дээр ямар ч маргаангүй цогц байсан бөгөөд өнөө билгүүн номч Ринчений хөшөө нэг л авцалдаагүй харагдаад байдгийг нуух юун. Хөшөө бол тэр үеийн ЗХУ-ын ардын зураач нэртэй барималчийн сайн бүтээл хүрэл цутгуур бөгөөд соц. реализмын үнэ цэнэтэй бүтээлд урлагийн үнэлэмж талаасаа орох нь гарцаагүй бүтээл билээ.
Хөшөө дурсгал гэдэг цаг үеийн товчоон цадигийн нэг хэсэг юм даа. Үүх түүхээ хүндэлдэг улсууд дундад зууны харгис хэрцгийгээрээ алдартай язгууртнуудынхаа хөшөөг бүү хэл зураг хөргий нь сүйтгэдэггүй л юм билээ. Харин ч түүхийг эргэн санах дурсах сайхан боломж олгоод тэр бүхэн нь байдагтаа байж л байна даа.