Wednesday, August 24, 2011

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ ҮНС ШИГ ХИЙСГЭХ НЬ ЭЭ....

Үндэсний олигархиуд үнэстэн дамжсан корпорациуд болон Оросын мафижсан төр, Хятадын улсын аварга корпорациудтай далдуур үгсэн Таван толгойг ч нохойн замаар оруулахнь ээ. Энэ нь саяхан ерөнхийлөгчийн зохион байгуулсан Таван толгойн талаархи хэлэлцүүлгийн үеэр маш тодхон харагдав. Одоогийн тохирч байгаа нүүрсний үнээр бол нөгөө 500 гаран хувьцаанд нь хормой нүүрс хирийн юм оногдох бололтой. Өнөөгийн нэг тонн коксжих нүүрс 70 доллар байгаа нь газрын баялгийг самчин зөөж байгаа цөөн хүнд л ашиг авчрахаас бус Монгол баялгаа үнэгүйдүүлж байгаагийн л жишээ юм.
Бас болоогүй гэрээ хэлцлийн явцыг олон нийт мэдэж байх албагүй гэнэ үү. Энэ ардчиллын хэд дэх он бэ?! Ардчилсан (жинхэнэ утгаараа шүү) орнуудад бол нэг гүүр барихын төдийд л загвар, тооцоо бүх юмыг нь ил болгоод олон нийтээр хэлэлцүүлж экологийн нөлөөлөл, үр ашиг, сөрөг үр дагавар бүгдийг нь ил тодоор хэлэлцэж байж ажлаа эхэлдэг юм билээ. Тэгвэл өнөөдөр бид мэдээллээс таслуулсан байдгийн харгайгаар малчин хүн хэдэн үе улиран нутаглаж ирсэн нутгаасаа гэнэт л нэг өдөр лиценз эзэмшсэн гадна дотны луйварчдад хөөгдөж хотын иргэд нь нэг л шөнө хүүхэд салхилуулдаг талбайг нь тойруулаад хашаа хатгаад ухаад эхэлчихсэн дүр зургийг гэнэт олж үздэг ийм л оронд амьдарч байна. Болоогүй хотын төвийг нүүлгэн шилжүүлэх хэтийн төлөвлөгөө аль эрт гараад боломжийн газруудыг нь Хятадууд хэд хэдэн га-гаар авчихсан байвал яах вэ. Үнэхээр олон нийтээс далдуур ийм юм болоод өнгөрсөн. Их том мөнгө гэнэт атгах гэж шүлэнгэтсэн хотын хуучин томчууд олигархиудын ажил. Яалтай ч билээ...Олон нийт мэдэж байх албагүй гэдэг нь сурснаараа хороо найруулж байгаа гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа биз.

No comments:

Post a Comment