Wednesday, August 17, 2011

МӨНХИЙН НАЙРАМДАЛ

Мөнхийн найрамдал гэж үгүй, мөнхийн ашиг сонирхол л гэж бий гэж Төмөр Канцлер Бисмарк аль дээр хэлжээ. Түүхийн мөчлөгийг харвал Орос, Хятад хоёрын харилцаа таагүй нөхцөлд Монгол нэг жаахан амьсгаа авч энэ хоёр хэл амаа ололцох бүрт Монгол төдийгүй энэ хоёрын завсарт байгаа бүхэн хохирч салдаг жамтай. Дорнод Туркестан (одоогийн Хятадын Шинжаан Уйгарын автономит муж) гэж улс үүсэхийн даваан дээр Орос Хятад хоёр хэл амаа ололцсоны дараагаар онгоцны сүйрэл зохион байгуулж уг хөдөлгөөний удирдагчдыг нь нэг амиар хөнөөгөөд өөрсдийн зорилгодоо амархан хүрсэн гэдэг. Тэд Ташкентад болох уулзалтад оролцох гэж явсан нь КГБийн урт гар оролцсон болов уу гэсэн таамаг төрүүлдэг. Сталин цэргийн зөвлөхүүдээ татан зэвсэг нйлүүлэхээ зогсоосон бөгөөд Монголоор дамжуулан зэвсэг нийлүүлж байснаа бас зогсоосноос нэгдмэл удирдлага зохион байгуулалтгүй болсон босогчид буюу Оспанаар толгойлуулсан казах босогчид Монгол улсыг тэдний үйл хэргээс урвасан гэж үзэж манай баруун хязгаар луу хэсэг уулгалж байсны ул мөр Баруун Тоорой, хуучин Хатан суудлын застав гээд хилийн цэргийнхэн ар гэр юутай хүүтэйгээ хядуулсан туурь балгасууд Алтайн өвөр говьд байсаар байдаг.

No comments:

Post a Comment