Би 1984 онд анхны шог зургаа "Тоншуулд" өгсөн чинь "Үнэн" сонинд гарчихдаг юм. Түүнээс л шог зураг гэдэг урлагийн төрөл рүү хальтарч орчихоод гарч чадахгүй байгаа хүн дээ би.
Monday, September 19, 2011
ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДЭВ ЭЭ, ХӨӨРХИЙ
Авилгатай тэмцэх газар арав байгаад ч байдал дээрдэхгүй нь шиг байна. Хүн нэг гараараа нөгөө гараа барьдаггүй шиг. Хэзээ Монголын маань төр цэвэршинэ дээ.
Wednesday, September 14, 2011
Sunday, September 4, 2011
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ГЭЖ ИРЭЭД Л БУЛХАЙГАА ХАЛХАЛДАГ БОЛЛОО
Улсын төсөв тэрбумаар биш харин их наядаар яригдах болсон өнөө үед төсөв нь байнга алдагдалтай тэгээд ч булхайгаа нуух гэж бас байнга л төсвийн тодотгол гэж ирээд л мөнгөний эх үүсвэрүүд гаргаж ирэх боллоо. Энэ бүхэн сангийн сайдын амнаас түрийвчний цоорхойгоор хэдэн бутархай мөнгөө цувуулчихсан хүн ярьж байгаа юм шиг хээв нэг гарахыг яана.
Thursday, September 1, 2011
ХӨШӨӨ ДУРСГАЛЫН ТУХАЙД
Бид толгойдоо байгаа үлдэгдэл комлексийг авч хаяагүй цагт өөрсдийгөө шинэчлэгдлээ гэж үзэх аргагүй юм. Хөшөө дурсгал гэснээс 1990-ээд онд Сталины хөшөөг тэр үед оюутны ардчилсан хөдөлгөөнийхөн ч билүү хэдэн ойворгон залуус авч хаяж нэг нь бүр хөшөөний толгой дээр дэвсэж байхыг хараад Хятадын хунвэйбинчууд буюу улаан хамгаалагч нар шиг авирлаж байна даа гэж бодож билээ. Үнэндээ Сталины хатуу байр суурийн хүчинд бид чинь Хятадаас салсан улс шүү дээ. Яах аргагүй ХХ зууны Монголын түүхэнд байр сууриа эзэлсэн геополитик юм даа. Улс төрийн хувьд ийм харин хөшөөний хийц уран сайхны үнэлэмж номын сантайгаа яаж ансамбль болж байсан тал дээр ямар ч маргаангүй цогц байсан бөгөөд өнөө билгүүн номч Ринчений хөшөө нэг л авцалдаагүй харагдаад байдгийг нуух юун. Хөшөө бол тэр үеийн ЗХУ-ын ардын зураач нэртэй барималчийн сайн бүтээл хүрэл цутгуур бөгөөд соц. реализмын үнэ цэнэтэй бүтээлд урлагийн үнэлэмж талаасаа орох нь гарцаагүй бүтээл билээ.
Хөшөө дурсгал гэдэг цаг үеийн товчоон цадигийн нэг хэсэг юм даа. Үүх түүхээ хүндэлдэг улсууд дундад зууны харгис хэрцгийгээрээ алдартай язгууртнуудынхаа хөшөөг бүү хэл зураг хөргий нь сүйтгэдэггүй л юм билээ. Харин ч түүхийг эргэн санах дурсах сайхан боломж олгоод тэр бүхэн нь байдагтаа байж л байна даа.

Wednesday, August 24, 2011
Зарим улс төрчдийн тухай
Энэ хүн өөрийнхөө шударгыг гайхдаг. Монголд энэ хүн шиг хуульч байхгүй юм гэсэн. Тэгээд ч орондоо хууль засдаг гээд байгаа. Их хурлынхан нь мэдсэн ч юмгүй өөрийнхөө өмнөөс болоод өрөөлийн өмнөөс бүлгээрээ тохиролцсон юм байлгүй гээд кнопдоод хаячихдаг гэж байгаа. Хуулийнхан ярих нь энэ хүний санаачлан хэрэгжүүлж өөр хуулийн төслүүдийг унагаад байдаг бага хулгайг чангалдаг том хулгай луйврыг өөгшүүлдэг эрүүгийн хуулийн гаж хандлагаас болоод нэг удаа гэнэдсэн балчрууд тэрбумаар нь цохисон цагаан захтнуудаас илүү чанга шийтгэл хүлээдэг сонин байдалд орчихоод байна..
Бид хэнээр удирдуулж хаашаа явж байна даа
Бид хаашаа явж байна даа. Харсан ч хараагүй юм шиг. Сонссон ч сонсоогүй юм шиг байдаг маань юунд хүргэх бол...
Сонгууль ойртлоо. Новшийн юмнуудыг гаргачихаад 4 жил бухимдацгаадаг энэ балай тамын тойргоос гарах юмсан даа, та минь
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ ҮНС ШИГ ХИЙСГЭХ НЬ ЭЭ....
Үндэсний олигархиуд үнэстэн дамжсан корпорациуд болон Оросын мафижсан төр, Хятадын улсын аварга корпорациудтай далдуур үгсэн Таван толгойг ч нохойн замаар оруулахнь ээ. Энэ нь саяхан ерөнхийлөгчийн зохион байгуулсан Таван толгойн талаархи хэлэлцүүлгийн үеэр маш тодхон харагдав. Одоогийн тохирч байгаа нүүрсний үнээр бол нөгөө 500 гаран хувьцаанд нь хормой нүүрс хирийн юм оногдох бололтой. Өнөөгийн нэг тонн коксжих нүүрс 70 доллар байгаа нь газрын баялгийг самчин зөөж байгаа цөөн хүнд л ашиг авчрахаас бус Монгол баялгаа үнэгүйдүүлж байгаагийн л жишээ юм.
Бас болоогүй гэрээ хэлцлийн явцыг олон нийт мэдэж байх албагүй гэнэ үү. Энэ ардчиллын хэд дэх он бэ?! Ардчилсан (жинхэнэ утгаараа шүү) орнуудад бол нэг гүүр барихын төдийд л загвар, тооцоо бүх юмыг нь ил болгоод олон нийтээр хэлэлцүүлж экологийн нөлөөлөл, үр ашиг, сөрөг үр дагавар бүгдийг нь ил тодоор хэлэлцэж байж ажлаа эхэлдэг юм билээ. Тэгвэл өнөөдөр бид мэдээллээс таслуулсан байдгийн харгайгаар малчин хүн хэдэн үе улиран нутаглаж ирсэн нутгаасаа гэнэт л нэг өдөр лиценз эзэмшсэн гадна дотны луйварчдад хөөгдөж хотын иргэд нь нэг л шөнө хүүхэд салхилуулдаг талбайг нь тойруулаад хашаа хатгаад ухаад эхэлчихсэн дүр зургийг гэнэт олж үздэг ийм л оронд амьдарч байна. Болоогүй хотын төвийг нүүлгэн шилжүүлэх хэтийн төлөвлөгөө аль эрт гараад боломжийн газруудыг нь Хятадууд хэд хэдэн га-гаар авчихсан байвал яах вэ. Үнэхээр олон нийтээс далдуур ийм юм болоод өнгөрсөн. Их том мөнгө гэнэт атгах гэж шүлэнгэтсэн хотын хуучин томчууд олигархиудын ажил. Яалтай ч билээ...Олон нийт мэдэж байх албагүй гэдэг нь сурснаараа хороо найруулж байгаа гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа биз.

Subscribe to:
Posts (Atom)