Wednesday, April 17, 2013

САЙН ЗАСАГЛАЛЫН МӨРӨӨДӨЛ

Бид сайн засаглалыг мөрөөдөхөөс цаашгүй нь саяын сандал ширээний бужигнаанаас харагдаж байна даа. Александр Макаревич ("Машина времени" хамтлагийн ахлагч байсан) ерөнхийлөгч Путиндээ Орос дахь авилгал хээл хахуулийн талаар захиа бичжээ. Гэтэл Путин юу гэж хариулсан гэж бодно. Оросын ард түмэн ямар байна түүнд таарсан засаглал, нөхцөл байдал байна ухааны хариу өгчээ (pravda.ru сайт дээр хуучраад арилчихаагүй бол байгаа). Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг. Энэ нь бид нарт бас адилхан хамаарах юм шүү...

ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ХҮЧГҮЙДЭХ ЦАГ

Хулгайч луйварчдад Их хурал, ҮХЦ, халдашгүй эрх, нам ч гэх шиг Оросын дархлагдсан хулгайч нарын "круговая порука" маягийн хамгаалалтын системэрхүү юм үүсчихээд байна даа. Хариуцлагатай тогтолцоонд шилжихэд ядаж 76 хүнээр төр бариулсан болох биш ганц ерэнхийлөгч хариуцаад явбал эргээд буух эзэнтэй ядаж үлдэх юм шиг байгаа юм.