Saturday, March 24, 2012

СТАНДАРТ БУС ЗАСГИЙН ГАЗАР

Өнгөрсөн 4 жилд гол нь Оюутолгойг гацаанаас гаргах биш хоорондоо үгсэж саадгүй хусмыг нь хувааж идэх гэж бас болоогүй Тавантолгойг сорчилж хувааж идэх гэж 5 хүний амиар өргөл өргөн хамтарсан засгийн газар байгуулж байсан билээ. Сөрөг хүчингүй засаглал зорилгод нь хүргэчихсэн юм шиг байна. Сонгуулийн өмнө ээлжит жүжиглэлээ тавихын тулд салахаас өөр замгүй...

Friday, March 23, 2012

НЯМДОРЖ ЗҮТГЭСЭЭР...

Нямдорж байргүй түрээсийн байранд гэж зүтгэсээр. Үүнд нь үнэмших дурак Монголоос олдох юм болов уу. Алс баруун хязгаарын сонгогчид нь харин яах бол...

Saturday, March 10, 2012

ЕВРОПООР ЗОРЧИХУЙ

Хөгшин Европоор жаахан яваадахвал их сонин юм ажиглагдах юм. Цаст уулын цагаан арслан цагаа ирэхээр шоргоолжинд бариулна гэдэгсэн. Энэ нь харин хэрэгжихэд тун ойр болсон мэт.
Би энэ сая живаагаараа нүүдэллэн очиж буй Африк, Ази цаашлаад Латин Америкаас ч байх шиг цагаачдыг хэлж байна.
Бельгид гэхэд Брюссель, Антверпен зэрэг том хотуудад нь зөвхөн Марокко дүүрэг гэхэд үргэлжилсэн их юм. Бельгийн цагдаа, хууль хяналт нь ч хүчгүй. Ямар сайндаа Брюссельд Европарламентын гишүүд нь хүртэл дээрэмдүүлж байх вэ дээ. Би ч Брюсселийн Мидигээс галт тэргэнд суух хооронд юмаа булаалгаж л байсан.
Очоод үзэхээр Европ төсөөлснөөс чинь их л өөр байх вий.

Friday, March 9, 2012

СОНГУУЛЬ СОНГУУЛЬ

4 жил их хуралд суусан нэртэй хувийн бизнесээ цэцэглүүлцгээж бүр гайхуулж ядахдаа морь уралдуулж магнай уяач юу юу гэнэ вэ. Ард түмний элч бүр зарц нь байх ёстой улсууд уу.. Хэд хоногийн өмнө ХААИС Батхүү гишүүнд шунхлай хурдан адууны угшил бий болгосон морин уралдаанд ямар хувь нэмэр оруулсан гэнэ үү академич болгож байх юм. Арай дэндэж байгаа юм биш үү. УИХ-ын гишүүн хүний хийх ажил дүгнэх үзүүлэлт гэдэг арай өөр баймаар. Би эхэндээ зурагтаар хальт үзчихээд ХАА-д л ямар нэг чухал юм хийгээдхэж дээ гэж бодож байсныг яана. Эрүүл саруулаар сэтгэдэг хүн болгон дуугарахгүй бол энэ арай дэндлээ.
Ахин сонгогдох гэж мөнгө төгрөг амлалтаа тараагаад эхэлсэн сурагтай.. Түрүүчийн сонгуулиар Эрдэнэ гишүүн нөхөн сонгогдохдоо хэл амтай сүүлд суудлаа эзлэхдээ 20 мянгыг тараагаад гарч ирж байв даа. Өнөө жил хэд хүрэх юм бол. Нөгөө хэд нь ч хэдэн шил архинаас ирээдүйгээ өгчихөж байгаагаа тоодоггүй.

Tuesday, March 6, 2012

БИДНИЙ ИРЭЭДҮЙ

 Би одоогийн энэ намт тогтолцоог харахаар манайх шиг ийм цөөхүүлээ улс бие биенээ намын харьяаллаар нь (үзэл бодлоор нь гээгүй шүү, юу гэвэл намууд нь үзэл баримтлал гэх юмгүй) ялгаж салгаж сүйд болохыг хараад их гайхдаг юм. Олигархиудад нам гэдэг амьжиргааных нь хэрэгсэл төдий болчихсон үед тэдний дохиураар дэгээр наадах нь биднийг бичин сүргээсээ нэг их хол яваагүйг харуулах ч шиг. Гэхдээ сүргээ авч яваа доминант эрэгчин сармагчингууд бол хэдэн ногооны үнэрээр эх орон, ирээдүй гээд хамаг юмаа өгчихөж байгаа энэ харалган мунхаг олигархиудтай зүйрлэхийн аргагүй тэнгэрээс заяасан үүргээ биелүүлж яваа амьтас шүү дээ хөөрхий, заяа нь гомдох байгаа даа.

МАНАН ҮНЭХЭЭР САРНИВ УУ

 МАНАН-тай юу өдөр байнаа
                 харанхуй болноо хө
Мандах нар нь гараад ирвэл
                   тунгалаг болноо хө
Улс төрийн манан сарнив уу. Үгүй ээ хол байна. Гэвч бид үүнийг ойртуулж болно. Нэгэнтэй цаагуураа халаас нэгтэй шахуу болчихсон МАН, АН хичнээн аман дээрээ саллаа гэж байгаа ч цаагуураа 7 сарын 1-ийг давтчих санаархал буй. Хүмүүсийн маань нэлээд хэсэг нь хэнд нь ч өгсөн ялгаагүй саналаа өгөхгүй гэж байгаа дуулдана. Би ч тэгж бодож өгөхгүй өнжиж үзсэн юмдаг. Гэтэл сонгуулийн дараахан хороон дээрээ тодорхойлолт хэрэг болоод яваад очсон чинь би гэдэг хүн хорооны бүртгэлээс хасагдаад шилжээд явчихсан байдаг байгаа. Энэ бол та бидний мэдэхгүй бүр гадарлах ч үгүй байгаа олон луйврынх нь нэг нь. Сонгуулийнхаа хуудсыг ядаж өөрөө хүчингүй болго доо.
Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнөх энэ их хийрхэлтэй үед та бидний төлөө дуугараад байгаа эрүүл саруул хүчин эрхбиш байх л болно. Түүнийг олж  сонсох мэдрэмж өөрт чинь байх нь уу. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Өгөөд үзвэл яасан юм бэ. Олны олон таван цэн гэдэг дээ. Хууртаж боллоо ахиад нэг өгөөд үзье л дээ...