Wednesday, August 24, 2011

Зарим улс төрчдийн тухай






















Энэ хүн өөрийнхөө шударгыг гайхдаг. Монголд энэ хүн шиг хуульч байхгүй юм гэсэн. Тэгээд ч орондоо хууль засдаг гээд байгаа. Их хурлынхан нь мэдсэн ч юмгүй өөрийнхөө өмнөөс болоод өрөөлийн өмнөөс бүлгээрээ тохиролцсон юм байлгүй гээд кнопдоод хаячихдаг гэж байгаа. Хуулийнхан ярих нь энэ хүний санаачлан хэрэгжүүлж өөр хуулийн төслүүдийг унагаад байдаг бага хулгайг чангалдаг том хулгай луйврыг өөгшүүлдэг эрүүгийн хуулийн гаж хандлагаас болоод нэг удаа гэнэдсэн балчрууд тэрбумаар нь цохисон цагаан захтнуудаас илүү чанга шийтгэл хүлээдэг сонин байдалд орчихоод байна..

Бид хэнээр удирдуулж хаашаа явж байна даа

Бид хаашаа явж байна даа. Харсан ч хараагүй юм шиг. Сонссон ч сонсоогүй юм шиг байдаг маань юунд хүргэх бол...

Сонгууль ойртлоо. Новшийн юмнуудыг гаргачихаад 4 жил бухимдацгаадаг энэ балай тамын тойргоос гарах юмсан даа, та минь

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ ҮНС ШИГ ХИЙСГЭХ НЬ ЭЭ....

Үндэсний олигархиуд үнэстэн дамжсан корпорациуд болон Оросын мафижсан төр, Хятадын улсын аварга корпорациудтай далдуур үгсэн Таван толгойг ч нохойн замаар оруулахнь ээ. Энэ нь саяхан ерөнхийлөгчийн зохион байгуулсан Таван толгойн талаархи хэлэлцүүлгийн үеэр маш тодхон харагдав. Одоогийн тохирч байгаа нүүрсний үнээр бол нөгөө 500 гаран хувьцаанд нь хормой нүүрс хирийн юм оногдох бололтой. Өнөөгийн нэг тонн коксжих нүүрс 70 доллар байгаа нь газрын баялгийг самчин зөөж байгаа цөөн хүнд л ашиг авчрахаас бус Монгол баялгаа үнэгүйдүүлж байгаагийн л жишээ юм.
Бас болоогүй гэрээ хэлцлийн явцыг олон нийт мэдэж байх албагүй гэнэ үү. Энэ ардчиллын хэд дэх он бэ?! Ардчилсан (жинхэнэ утгаараа шүү) орнуудад бол нэг гүүр барихын төдийд л загвар, тооцоо бүх юмыг нь ил болгоод олон нийтээр хэлэлцүүлж экологийн нөлөөлөл, үр ашиг, сөрөг үр дагавар бүгдийг нь ил тодоор хэлэлцэж байж ажлаа эхэлдэг юм билээ. Тэгвэл өнөөдөр бид мэдээллээс таслуулсан байдгийн харгайгаар малчин хүн хэдэн үе улиран нутаглаж ирсэн нутгаасаа гэнэт л нэг өдөр лиценз эзэмшсэн гадна дотны луйварчдад хөөгдөж хотын иргэд нь нэг л шөнө хүүхэд салхилуулдаг талбайг нь тойруулаад хашаа хатгаад ухаад эхэлчихсэн дүр зургийг гэнэт олж үздэг ийм л оронд амьдарч байна. Болоогүй хотын төвийг нүүлгэн шилжүүлэх хэтийн төлөвлөгөө аль эрт гараад боломжийн газруудыг нь Хятадууд хэд хэдэн га-гаар авчихсан байвал яах вэ. Үнэхээр олон нийтээс далдуур ийм юм болоод өнгөрсөн. Их том мөнгө гэнэт атгах гэж шүлэнгэтсэн хотын хуучин томчууд олигархиудын ажил. Яалтай ч билээ...Олон нийт мэдэж байх албагүй гэдэг нь сурснаараа хороо найруулж байгаа гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа биз.

Sunday, August 21, 2011

УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮДЭЭР УДИРДУУЛАХ УУ

Утсан хүүхэлдэйнүүдээр удирдуулсан Монгол
Өнөөдөр та бүхэн Таван толгойн гэрээ, нүүрсний үнэ юу болоод байгааг хар даа. Оюу толгой шиг л юм болчихож. Тэгээд болоогүй гэрээ хэлцлийн явцыг олон түмэн мэдэж байх албагүй гэнэ. ЗГХЭГ-ын дарга н. Хүрэлбаатарын хэлсэн үг шүү. Энэ хүн Монголын эсрэг, хүмүүсийнхээ эсрэг маш их нүгэлтэй муухай юм хийж байгаа хүн дээ. Лицензээс болоод өчнөөн юм дуулгаж байсан гэтэл сонгуулиар юу ч болоогүй юм шиг л гараад ирсэн. ХУ намынх нь ХУ намынх. Тэгэхээр ард нь байдаг гадныхнаар лоббидуулсан маш хүчтэй нөхөр эсвэл хэсэг бүлэг байдаг юм шиг байгаа юм.

Friday, August 19, 2011

ОЮУНЫ ТУРААЛ

Би энэ зургийг хийж байхдаа оюуны тураал гэж нэг иймэрхүү юм байх болов уу гэж төсөөлсөн юм. 
Одоо ч мөнгөнөөс өгөхгүй юм гэж үгүй болж дээ. Тэртээ 1910-аад онд  
Богц богц мөнгөөр
Богдыгоо худалдсан сайдууд гуай
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай гэж хүрээнийхэн дуулж байсан гэдэг. Одоо юу дээрдэв...
 

Wednesday, August 17, 2011

МӨНХИЙН НАЙРАМДАЛ

Мөнхийн найрамдал гэж үгүй, мөнхийн ашиг сонирхол л гэж бий гэж Төмөр Канцлер Бисмарк аль дээр хэлжээ. Түүхийн мөчлөгийг харвал Орос, Хятад хоёрын харилцаа таагүй нөхцөлд Монгол нэг жаахан амьсгаа авч энэ хоёр хэл амаа ололцох бүрт Монгол төдийгүй энэ хоёрын завсарт байгаа бүхэн хохирч салдаг жамтай. Дорнод Туркестан (одоогийн Хятадын Шинжаан Уйгарын автономит муж) гэж улс үүсэхийн даваан дээр Орос Хятад хоёр хэл амаа ололцсоны дараагаар онгоцны сүйрэл зохион байгуулж уг хөдөлгөөний удирдагчдыг нь нэг амиар хөнөөгөөд өөрсдийн зорилгодоо амархан хүрсэн гэдэг. Тэд Ташкентад болох уулзалтад оролцох гэж явсан нь КГБийн урт гар оролцсон болов уу гэсэн таамаг төрүүлдэг. Сталин цэргийн зөвлөхүүдээ татан зэвсэг нйлүүлэхээ зогсоосон бөгөөд Монголоор дамжуулан зэвсэг нийлүүлж байснаа бас зогсоосноос нэгдмэл удирдлага зохион байгуулалтгүй болсон босогчид буюу Оспанаар толгойлуулсан казах босогчид Монгол улсыг тэдний үйл хэргээс урвасан гэж үзэж манай баруун хязгаар луу хэсэг уулгалж байсны ул мөр Баруун Тоорой, хуучин Хатан суудлын застав гээд хилийн цэргийнхэн ар гэр юутай хүүтэйгээ хядуулсан туурь балгасууд Алтайн өвөр говьд байсаар байдаг.

Sunday, August 14, 2011

ТӨР ЗАСГИЙГ ӨМЧИЛДӨГ БОЛЛОО

Монголын төрийг өмчлөгчдөд их л доромжлуулж сууцгаах үйлтэй улс юм даа бид...
Сонгуульд оролцоод идэвхжиж гүйгээд бараг нэмэр алга. Өөрсдийгөө хуульчлаад авах шив дээ. Төр засгийн ширээ сандлыг ч ард түмний эд баялгийг харийнханд сул шахуу өгөөд халаасаа түнтийлгэхээ ч хуульчлаад авсан. Болоогүй хуулиа улайм цайм зөрчиж байгаад л Оюу толгойн гэрээг үзэглэцгээлээ дээ...